Monday, December 22, 2008

Орон нутгийн удирдлагын төвлөрлийг сааруулах анхны алхмыг 1956 онд хийжээ

Франц улс нь 22 бүс нутаг, 96 мужид хуваагдана. Тус засаг захиргаа нутаг дэвсгэрийн 96 нэгж нь 327 дүүрэгт хуваагдаж, мөн 3828 кант болон 36 551 комуун нэгдэл болон хувиарлагдана. Далайн чанадад Гуаделупе, Мартиник, Франц Гвиана, Реюньон гэсэн 4 мужтай, мөн хилийн чанадад New Caledonia, French Polynesia, Wallis буюу Futuna Islands, French Southern буюу Antarctic гэсэн газар нутгуудтай; түүнээс гадна онцгой статус бүхий газар нутгууд болох Mayotte ба St. Pierre and Miquelon бий. Орон нутгийн засаг захиргааны нэгж түвшин тус бүрт адил төстэй удирдлагын хэлбэртэй бөгөөд ач холбогдол болон ач холбогдлын хэмжээнээс үл хамааран өөр хоорондоо бага зэрэг ялгаатай байна. 1982 оны 3 сард орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад үндсэн шинэчлэлт хийгдсэн, үүний үр дүнд орон нутгийн бие даасан тусгаар байдал бэхжин хөгжсөн ба төрийн зүгээс тавих хяналт багассан юм. Төвлөрлийг сааруулах анхны алхмууд 1956 онд хийгдсэн. Тэр үед мужуудыг 21 бүс буюу төлөвлөгөөт эдийн засгийн бүс болон хувааж, орон нутгийн түвшинд хийгдэх эдийн засгийг төлөвлөлт – хөгжлийн асуудлыг хялбарчлах зорилго агуулж байсан билээ. Эдгээр бүс нутаг ойролцоогоор Францын түүхэн муж дүүрэгт нийцэж байсан юм. Үүнд Париж, түүний орчмын мужийг 1976 онд нэг бүлэг болгон нэгтгэсэн. Бүс нутаг тус бүр сонгогдон гарсан бүс нутгийн зөвлөлөөр удирдуулах ба тэр зөвлөл нь эдийн засаг, нийгэм, соёл болон экологийн асуудлыг хариуцан ажиллаж орон нутгийн зардалд хяналт тавьдаг. Үндэсний засгийн газрын төлөөлөгч тэнхимээс томилогдож Бүс нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих ба зөвлөлийн хуралд үндэсний Засгийн газрын нэрийн өмнөөс оролцож, тухайн бүс нутагт үндэсний Засгийн газрын байгууллагыг удирдан ажиллуулна. Муж тус бүр Ерөнхий зөвлөлийн удирдлага дор байдаг. Энэхүү зөвлөл нь олон нийтийн шууд сонгуулиар 6 жилийн хугацаанд сонгогдож – кантон тус бүрээс нэг төлөөлөгч сонгогдоно. Бүс нутгийн зөвлөлийг зөвлөлийн гишүүдийн сонгосон хүн даргална. Бүс нутгийн зөвлөл мужийн нэгдмэл удирдлагад хариуцлага хүлээнэ. Сайд нарын зөвлөлөөс томилогдсон үндэсний Засгийн газрын тэргүүн зөвлөлийн хуралд үндэсний Засгийн газрын нэрийн өмнөөс оролцож нийгмийн дэг журам сахиулах, нийгэм хамгаалал ба аюулгүй байдал хангах асуудалд эрх мэдэл эдлэх ба хэрэв тэд нутаг дэвсгэрийн хил хязгаарыг зөрчсөн бол нэг коммун нэгдлээс дээш тооны орон нутгийн захиргааны асуудал хөндөгдөх тохиолдолд эрх ашгаа хамгаалан оролцоно. Коммун нэгдэл – орон нутгийн удирдлагын чухал нэгж мөн. Тэдгээр тус бүр нь нэгдлийн (хотын) зөвлөлийн удирдлага доор ажиллах ба шууд сонгуулиар болон энэхүү зөвлөлийн гишүүдээс сонгогдсон хотын даргаар томилогдон сонгогдоно. Зөвлөл төсөв тодорхойлох, орон нутгийн татварын хэмжээг тогтоох, нийгмийн ажил болон орон нутгийн чанартай бусад асуудлуудтай холбоотой хэргүүдийг шийдвэрлэнэ. Хотын дарга өөрөө төсвийн төслийг боловсруулан гаргана. Түүний мэдэлд орон нутгийн цагдаагийн байгууллага захирагдан ажилладаг. Хотын дарга үндэсний засгийн газрын төлөөлөгч байна: тэрээр хууль хэрэгжүүлэх болон гэр бүл бологсдыг бүртгэх мөн статистик судалгааны асуудлыг хариуцна.

No comments: