Wednesday, December 26, 2007

ТаныЦас цагаан гантиг өлмийд чиньЦэцэг зулья гэжЦэцэг түүлээ, биТаныСайхан сэтгэлээ олдог байсан номин талаасСайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороосЭзгүйд минь миний дууг сонсдогЭрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөсЦэцэг түүлээ.Цэцэг түүхдээ уйлж түүлээ.Унасан харууслын нулимсОносон цэцэг бүхнийг түүлээ

мэндчидгээ

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая

Тарвага

Бvл нь єєрийн гэсэн идэшлэх єєрийн гэсэн эдлэн газартай. Хоёроос дээш тарвага нийлж бvл vvсгэх бєгєєд ураг тєрлийн холбоогvй єєр бvлээс янз бvрийн нас хvйсийн тарвага тухайн бvлд нийлж цус ойртохоос сэргийлнэ. Тарвага нvх ухаж дайсан амьтад, цаг агаарын тааламжгvй нєхцєлєєс биеэ хамгаална. Мєн нvхэнд эвцэлдэж, vр тєлєє бойжуулдаг байна. Хулгар шарын нvх ичээ, зусаал, дайснаас тvр нуугдах муу нvх гэж ангилагдана. Ичээ нvх нь амрах, ичих, тэр бvv хэл бие засах тусгай єрєєнvvдтэй байна.Тарвага идэшлэх, тоглох, нарлах, нутгийнхаа хил хязгаарыг тэмдэглэх, ичээ ноохойгоо засах зэрэгт єдєрт дунджаар 5-7 цаг зарцуулж vлдсэн бvх хугацааг нvхэнд єнгєрvvлнэ. Єєрєєр хэлбэл бvх амьдралынхаа 87.5 хувийг нvхэнд єнгєрvvлдэг аж. Цаг агаар тааламжгvй, хvйтний улирлын зургаан сар орчим хугацааг ичиж єнгєрvvлнэ. Ичсэн тарваганы зvрхний цохилт удааширч биеийн дулаан нь целсийн 4.6-7 градус хvртэл буурдаг атал vхдэггvй, ерєєс яаж ичдэг нууц нь одоо хvртэл тайлагдаагvй байна.Тарвага бидэн шиг ганц эсвэл арабууд шиг олон эхнэртэй байж байдаг сонин амьтан. Ичээнээс гарахдаа биеийн жингийнхээ 30 орчим хувийг алдсан байдаг ч шууд ороо хєєцєєнд орно. Шар хацар гэгдэх наснаас эхлэн тарч хээл авч 30-35 хоног тээж, 5-7 заримдаа бvр 12 хvртэл мєндєл тєрvvлнэ. Тарвага 10 нас хvртлээ vржих чадвартай.Тарвага 80 орчим зvйл ургамлын боловсорч гvйцээгvй vр, шинэхэн навч, нахиа, цэцэг зэрэг тvргэн боловсордог шингэц сайтай хэсгийг сорчлон иддэг. Хулгар шар мєн vхсэн мал амьтны сэг, яс мэрнэ. Усныхаа хэрэгцээг єглєєний шvvдэр, ургамалд хадгалагдах усаар нєхнє. Харин ургамал хатаж гандсан vед цас идэх, горхины ус ууна

Хүнсний аюулгүй байдлыг хамгаалах гэрээнд гарын үсэг зурлаа

УМХГ, Монголын vйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах vндэсний холбооны удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын vсэг зурлаа.

Уг хамтын ажиллагааны санамж бичигт дээрх байгууллагууд ирэх оны тєлєвлєгєє, ямар асуудал дээр хамтран ажиллахаа тодорхой тусгасан байна. Тухайлбал, УМХГ, МХЭАХYХ-той хvнсний аюулгvй байдлын талаар хамтран ажиллахаар болжээ. Харин МYЭХ-той хяналт шалгалтын ажил хамтран хийхээр болсон байна. Эдгээр байгууллагын 2008 оны тєлєвлєгєєний хvрээнд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор их зvйлийг хийхээр тєлєвлєєд байгаа аж. Хамгийн гол нь, хvнсний бараа бvтээгдэхvvний чанар, аюулгvй байдалд илvv анхаарна гэдгээ дээрх байгууллагын удирдлагууд хамтын ажиллагааны санамжид гарын vсэг зурах vеэр онцлон тэмдэглэжээ. Ирэх оны тєлєвлєгєєний зарим нэгээс нь дурдвал, импортоор оруулж буй бараа бvтээгдэхvvний чанар, аюулгvй байдлыг дээшлvvлэх, хилийн боомтоор дамжин чанаргvй бvтээгдэхvvн оруулахыг таслан зогсоох, байнгын хяналт шалгалт хийх юм байна. Хяналт шалгалтыг эрчимжvvлэх, хvнсний аюулгvй байдлыг хангах ажлын хvрээнд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн сарын шилдэг 10 бvтээгдэхvvн, vйлчилгээ, хэрэглэгчийг хохироосон 10 муу бvтээгдэхvvн, 10 муу vйлчилгээг сар бvр тодруулах аж. Ингэж олон нийтэд сэрэмжлvvлэг хvргэж, мэдээллийн сантай болох юм байна.

шинэ жилээр ачлалт аав,энэрэлт ээж тодоруулна

Шинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэгЭэж аавыгаа баярлуулж ачлал буяныг нь єргєж мєнхжvvлэхийг хvссэн хvн бvхэнд Цогц Харилцаа Тєв тєрийн бус байгууллага туслана. Тус тєвєєс иргэдийн санал хvсэлтээр *Ачлалт Ээж*, *Ачлалт Аав* єргємжлєл олгох арга хэмжээг явуулж байна.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон хот аймаг болон єєр бусад газарт сууж байгаа vр хvvхэд ач гуч нь Цогц Харилцаа Тєв ТББ-т утас, и-мэйлээр дамжуулан єргєдєл хvсэлт гаргаснаар Монгол орны аль ч хот аймаг дvvрэг сум багт суугаа ээждээ Шинэ жилийн сэтгэлийн vгтэй захидал мэндчилгээний хамт *Ачлалт ээж*, *Ачлалт Аав* єргємжлєл болон бусад гарын бэлэг гардуулуулж цаашлаад ачлал буяныг нь єргєх ховорхон боломжийг олгож байна. Єргємжлєлийг Улаанбаатар хот дотор таны хvссэн єдєр цагт єргєє гэрт нь очиж ээж аавд тань сюрприз болгон гардуулж єгнє.Єргємжлєл нь:-А-4 хэмжээтэй, модон жаазтай, нууцлалтай /хээтэй/ цаасан дээр хэвлэсэн, Тамга тэмдэг нь хэвлэмэл биш шууд дээр нь дарсан байх аж. Єргємжлєлийг дагалдаж:-Алд цэнхэр найман тахилт хадаг -Тусгайлан аравнайлуулсан Ногоон дарь эх бурханы алтадмал дvр бvхий наамал /урт нь 90 см, єргєн нь 40 см хэмжээтэй/ -Гарын бэлэг дагалдана. /Yvнд: идээний дээж монгол шимийн архи, баярын бялуу, цагаан сэтгэлийн илрэл сvv гэх мэт/Бvрдvvлэх материал: 1. Ачлалт эх- д єргєжмжилєх хvсэлт гаргасан тєлєєллийн єргєдєл /и-мэйлээр илгээж болно/ 2. Єргємжлvvлэгчийн тухай товч танилцуулага /оршин суугаа хаяг тодорхой байх/ /и-мэйлээр илгээж болно/ Бvртгэл авах хугацаа: 2007 оны 12 сарын 10-наас 2007 оны 12 сарын 30 хvртэлНэмэлт мэдээлэл авах утас: 8883-4433Вэб сайт: www.tusch.mnХарилцах мэйл: tsogtshariltsaa_tuv@yahoo.com
function copyit(theField) {
var tempval=eval("document."+theField)
tempval.focus()
tempval.select()
therange=tempval.createTextRange()
therange.execCommand("Copy")
}

Friday, December 21, 2007

Шинэ жилийн мэхдчилгээ

МЭНДЧИЛГЭЭ
Сургуулийн багш, магистурант, ажилчид та бүхэндээ ирж буй шинэ оны мэндийг хүргэхийн зэрэгцээ шинэ ондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргалаар дүүрэн, од хийморьтой явахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье! Ирж байгаа шинэ он та бидний хувьд өргөн мэдлэг, өндөр соёл, өгөөмөр сэтгэлээр дүүрэн жил болж эрдтийн хур буусан жил байх болтугай!
Мэхийн ёсолсон: Дунгаржав