Wednesday, December 26, 2007

Тарвага

Бvл нь єєрийн гэсэн идэшлэх єєрийн гэсэн эдлэн газартай. Хоёроос дээш тарвага нийлж бvл vvсгэх бєгєєд ураг тєрлийн холбоогvй єєр бvлээс янз бvрийн нас хvйсийн тарвага тухайн бvлд нийлж цус ойртохоос сэргийлнэ. Тарвага нvх ухаж дайсан амьтад, цаг агаарын тааламжгvй нєхцєлєєс биеэ хамгаална. Мєн нvхэнд эвцэлдэж, vр тєлєє бойжуулдаг байна. Хулгар шарын нvх ичээ, зусаал, дайснаас тvр нуугдах муу нvх гэж ангилагдана. Ичээ нvх нь амрах, ичих, тэр бvv хэл бие засах тусгай єрєєнvvдтэй байна.Тарвага идэшлэх, тоглох, нарлах, нутгийнхаа хил хязгаарыг тэмдэглэх, ичээ ноохойгоо засах зэрэгт єдєрт дунджаар 5-7 цаг зарцуулж vлдсэн бvх хугацааг нvхэнд єнгєрvvлнэ. Єєрєєр хэлбэл бvх амьдралынхаа 87.5 хувийг нvхэнд єнгєрvvлдэг аж. Цаг агаар тааламжгvй, хvйтний улирлын зургаан сар орчим хугацааг ичиж єнгєрvvлнэ. Ичсэн тарваганы зvрхний цохилт удааширч биеийн дулаан нь целсийн 4.6-7 градус хvртэл буурдаг атал vхдэггvй, ерєєс яаж ичдэг нууц нь одоо хvртэл тайлагдаагvй байна.Тарвага бидэн шиг ганц эсвэл арабууд шиг олон эхнэртэй байж байдаг сонин амьтан. Ичээнээс гарахдаа биеийн жингийнхээ 30 орчим хувийг алдсан байдаг ч шууд ороо хєєцєєнд орно. Шар хацар гэгдэх наснаас эхлэн тарч хээл авч 30-35 хоног тээж, 5-7 заримдаа бvр 12 хvртэл мєндєл тєрvvлнэ. Тарвага 10 нас хvртлээ vржих чадвартай.Тарвага 80 орчим зvйл ургамлын боловсорч гvйцээгvй vр, шинэхэн навч, нахиа, цэцэг зэрэг тvргэн боловсордог шингэц сайтай хэсгийг сорчлон иддэг. Хулгар шар мєн vхсэн мал амьтны сэг, яс мэрнэ. Усныхаа хэрэгцээг єглєєний шvvдэр, ургамалд хадгалагдах усаар нєхнє. Харин ургамал хатаж гандсан vед цас идэх, горхины ус ууна

No comments: