УМХГ, Монголын vйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах vндэсний холбооны удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын vсэг зурлаа.
Уг хамтын ажиллагааны санамж бичигт дээрх байгууллагууд ирэх оны тєлєвлєгєє, ямар асуудал дээр хамтран ажиллахаа тодорхой тусгасан байна. Тухайлбал, УМХГ, МХЭАХYХ-той хvнсний аюулгvй байдлын талаар хамтран ажиллахаар болжээ. Харин МYЭХ-той хяналт шалгалтын ажил хамтран хийхээр болсон байна. Эдгээр байгууллагын 2008 оны тєлєвлєгєєний хvрээнд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор их зvйлийг хийхээр тєлєвлєєд байгаа аж. Хамгийн гол нь, хvнсний бараа бvтээгдэхvvний чанар, аюулгvй байдалд илvv анхаарна гэдгээ дээрх байгууллагын удирдлагууд хамтын ажиллагааны санамжид гарын vсэг зурах vеэр онцлон тэмдэглэжээ. Ирэх оны тєлєвлєгєєний зарим нэгээс нь дурдвал, импортоор оруулж буй бараа бvтээгдэхvvний чанар, аюулгvй байдлыг дээшлvvлэх, хилийн боомтоор дамжин чанаргvй бvтээгдэхvvн оруулахыг таслан зогсоох, байнгын хяналт шалгалт хийх юм байна. Хяналт шалгалтыг эрчимжvvлэх, хvнсний аюулгvй байдлыг хангах ажлын хvрээнд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн сарын шилдэг 10 бvтээгдэхvvн, vйлчилгээ, хэрэглэгчийг хохироосон 10 муу бvтээгдэхvvн, 10 муу vйлчилгээг сар бvр тодруулах аж. Ингэж олон нийтэд сэрэмжлvvлэг хvргэж, мэдээллийн сантай болох юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment